Posts

Showing posts from November, 2017

монгол улсын төрийн далбаа

Монгол Улсын төрийн далбаа             Монгол улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэр дээр алтан соёмбо үсэг байна. Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ.             Монгол улсын төрийн далбаанд агуулагдах соёмбо бол Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг юм .Соёмбын хамгийн дээр байдаг гурван дөлт гал бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт ямагт бадрах бэлгэдэл бөгөөд ер нь Монголчууд галыг мандаж бадрах, голомт залгамжлах утгаар хэрэглэгддэг заншилтай. Мөнх тэнгэрийг төлөөлсөн Наран, Саран хоёр бол Монголчуудын нэн эртний сүлд тамга юм.Ийнхүү Наран, Саран, Гал гурав нийлээд Монгол түмний ашид ман...

сагс

Image